ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол гардууллаа
2021-06-11

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

 

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,

  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,

  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

 

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.

Shuud.mn
Сонин хачин
Боёо:
Алтанөлгийд оршуулагдах сүнсний тоо гурваар нэмэгдлээ
2021-06-12
Бямбажав:
А.Ганбатыг эргүүлж томилоод Зэвсэгт хүчнээ голлрилд нь оруулаач . шинэ Eрөнхийлөг ээ
2021-06-12
zochin:
ene olon generaliin hangamjiig tatvar tulugchid tuluh baihdaa.
2021-06-11
Иргэн:
Ганзоригийг огцрох болзол хангасан гэж цол нэмээд байгаа юмуу.хэдхэн хоногийн өмнө хална солино огцруулна гээд бн санагдах юм.би андуураад бна уу.
2021-06-11
Баяр хүргэе!
2021-06-11
ZOCHIN:
ERUNHIILUGCH AJLAA L HIIJIINE. DARAACHIIN HUN CHINI HARIN TA NARIIN UGEND OROH BOLOV UUDAA....SHANAADUULAV...
2021-06-11
irgen:
tserguud n degluuleed deeguuree tsol nemeed l baih yum y
2021-06-11
Зочин:
Энэ Ганзориг чинь хэдхэн хоногийн өинө хошууч генерал аваагүй бил үү?
2021-06-11
Зочин:
Одоо болноо
2021-06-11
Өө муу шаар
2021-06-11
Иргэн:
Наад төмөр чинь тэгээд ямар хэрэгтэй юм бэ?
2021-06-11