COVID-19: Британид бүртгэгдэх халдварын 91 хувь нь Энэтхэг штамм байна
2021-06-11

Их Британид шинээр бүртгэгдэж буй коронавирусийн халдварын тохиолдлуудын дийлэнх нь "дельта хувилбар" гэгдэх Энэтхэг штаммын халдвар байгаа талаар The Thelegraph Британийн Эрүүл мэндийн сайдаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдэгдсэнээр, шинээр бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 91 хувь нь коронавирусийн хувилбарууд байгаа гэнэ. Мөн Английн бүхий л бүс нутагт, тэр дундаа баруун хойд хэсэгт коронавирусийн халдварын толхиолдол эрс өссөн байна. Гэхдээ одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өндөр биш гэж Британийн Эрүүл мэндийн сайд онцолжээ. 

 

Өмнө нь Хэнкок мэдэгдэл хийхдээ, коронавирусийн Энэтхэг штамм Их Британид хязгаарлалтуудыг цуцлах ажилд нөлөөлж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүний өгүүлснээр, Британийн шинжээчид Америкийн мэргэжилтнүүдтэй хамтран цар тахалтай тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр болжээ. Ийнхүү хамтран ажилласнаар цаашид өвчнөөс эрт сэргийлэх, өвчлөлийг илрүүлэх систем бүтээхэд дэмжлэг болох аж.


Энд дуулгахад, 66,5 сая хүн амтай Их Британид цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 4,54 сая бүртгэгдэж, 128 мянган хүн нас баржээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин