Шинэ Ерөнхийлөгч зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө
2021-06-11

 

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

 

МАН-аас нэр дэвэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай уг төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлосон байна.

 

Уг төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 14:00 цагт хуралдуулахаар товлоод байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Мууууу луйварчин казиноогийн сахиуул. Та нар монгол төрийн эрхийг хууль бусаар авсан шүү. Хэрэг хуучирдаггүйм даа
2021-06-12