COVID-19-ийн шинэ штаммын халдварыг залуус хөнгөн давж байна
2021-06-14 11:09

Коронавирусийн шинэ штаммуудаар халдварласан нөхцөлд залуу хүмүүс өвчнийг хөнгөн давж байгаа ч шинж тэмдэг багар илэрч байгаагийн улмаас эмчид хандахгүй, энгийн амьдралаар амьдарч байгаа тул өвчлөлийн гол эх үүсвэр болж байгаа гэнэ. Энэ талаар Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын Тархвар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Наталья Пшеничная онцолсоныг РИА Новости мэдээлжээ. 

 

Эрдэмтний өгүүлснээр, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгүүд өөрчлөгдсөн ч амьсгалын замын хурц вирусийн халдварын үед илэрдэг нийтлэг шинж тэмдгүүдээс өөрчлөгдөөгүй гэнэ. Мөн залуу хүмүүс халдварыг хөнгөн давж байгаа бөгөөд гэхдээ тэд биед нь ноцтой өөрчлөлт гарахгүй байгаа тул дэглэм баримтлалгүй, халдварыг тараагчид болж байгаа аж.

 

Тэр дундаа коронавирусийн шинэ хувилбаруудаар халдварласан үед улирлын ханиад томуутай ижил шинж тэмдэг илэрч байгаа учраас залуус халдварт төдийлөн анхаарал хандуулалгүй, ердийн байдлаар ажиллаж, амьдарч, нийгэмд харилцаа үүсгэж байгаа нь халдварын дэгдэлтэд ихээр нөлөөлж байгааг эрдэмтэн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин