Ерөнхийлөгчид ХЭН зөвлөх вэ?
2021-06-14

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрөөс хойш МАН-ын төв байранд намын гишүүдийн хөл татрахгүй, дарга нарын үүд,  утас чөлөө завгүй дуудлагад дарагдаж байгаа нь мэдээж. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой зэрэгцээд шинэ төрийн тэргүүнд хэн зөвлөх вэ гэдэг дараагийн асуудал, албан тушаал яригдаж эхэллээ. Шинэ Ерөнхийлөгч энэ сарын 25-нд тангаргаа өргөнө.

 

МАН боловсон хүчин ихтэй гэдэг ч албан тушаалын томилогоо жирийн гишүүдээс бус даргын хүрээллээс тодордог жишиг үргэлжлэх шинжтэй. Юун түрүүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдох эрхмээр экс Шадар сайдын Я.Содбаатарын нэр яригдаж байна. Я.Содбаатар УИХ-ын гишүүн байхдаа хамаарал бүхий компанидаа ЖДҮС-гаас мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан гурван хүүтэй зээл авсан нь тогтоогдсон. Тиймээс ч 2020 оны УИХ-ын сонгууль нэр дэвшээгүй. Харин УИХ-ын сонгуулиар МАН олонхийн  суудал авсантай зэрэгцээд Шадар сайдын албыг хашиж байгаад хариуцлага хүлээж огцорсон. Гэхдээ тэрбээр албан тушаалын тойргийн дотор эргэлдсэн эрхмүүдийн нэг хэвээр байгаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Энэ ч үүднээс нарийн бичгийн даргаа томилох эрхтэй. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар экс гишүүн Ж.Энхбаярын нэр дуулдаж байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, БХБ-ын сайдын албыг тус тус хашиж байсан, Жадамбаагийн генералын хүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдоход гайхах, эргэлзэхгүй зүйлгүй байлаа, өмнө нь. Харамсалтай нь түүнийг ЖДҮХС-гаас гадна тариалан эрхлэлтийн зэрэг хэд хэдэн сангаас мэдээллийн давуу байдал, эрх мэдээ ашиглан зээл авч байсныг өмнөх парламентын үед нь тогтоосон. Тиймээс л ёсзүйн кодегүй түүнийг нийгэм жигшиж, нам нь “нэрээ бодон” 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Гэсэн хэдий ч намын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө дэргэд ахлах зөвлөхөөрөө ажиллуулан,  хамгаалж ирсэн билээ. Цаашдаа ч У.Хүрэлсүхийг даган албан тушаал хашсаар явах бололтой.

 

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл албаны даргаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр томилогдох нь тодорхой болжээ. Хоёр ч удаа Ерөнхий сайдаар томилогдоход  нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж ирсэн Ц.Ганзоригийг дагаж яавах магадлалтай гэж яригдаж байсан ч ажлаа хэвээр үргэлжлүүлэх сурагтай.

 

Цаашлаад шинэ Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн бүрэлдэхүүнээс ажиглагчид цаашдын үйл ажиллагааны өнгийг нь тодорхойлсоор ирсэн. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очих магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хоёр намын хамтын ажиллагааны гэрээ, тохироо одооноос ажил хэрэг болно. МАН-ын даргад Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ж.Мөнхбат гээд нэрсийн таамаглал хөвөрч байгаа. Тохироо ёсоор Н.Энхбаяр намын анхан шатнаас эхлээд дотоод аппарат, Засгийн газар, УИХ гээд төрийн бүх шатанд МАХН-ын гишүүдийн 30 хувийг татахаар яригдсан гэдэг. Засгийн газарт н.Тулга, н.Эрдэнэжамъян нарын нэр явж байгаа бол Сонгинохайрхан, Хэнтийд болох УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэгд Э.Батшугар нэр дэвшинэ парламентад сонгогдох хувилбар эртнээс яригдсан. Н.Энхбаяр даргын тухайд “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө ажиллана. Намын сонгуульд ажилд би орохгүй. У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа” гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан. Ер нь өмнөх Ерөнхийлөгч нар экс Ерөнхийлөгч нарыг дэргэдээ авч байгаагүй ч энэ удаад стандарт бус зарчим үйлчлэхийг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр зөвлөхөөр томилогддоггүй юм гэхэд албан ёсны "хүн"-ээ томилуулна гэж харж байна. Тэгээд ч улс төрд алсын бодлогоороо тодордог  Н.Энхбаяр энэ удаад  "арын фронт"-д ажиллахгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Ийнхүү шинэ Ерөнхийлөгчийн баг, бүрэлдэхүүний таамаглал хөвөрч байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ЖДҮ холбогдсон баастай нөхөдөөс хол байсан нь Хүрэлсүхэд өлзийтэй
2021-06-15
зочин:
энхбаярын толгойд шунал л байгаа.
2021-06-15
зочин:
өөрөөсөө ухаантай хүнээс зөвлөгөө аваарай. шал тэнэг зөвлөхтэй болчихов.
2021-06-15
zochin:
Enkhbayar tolgoig mongol tor ashiglax xeregtei
2021-06-14
Иргэн:
Үг үсгийн алдаа гэж авах юм алга аа. Яг галзуу хүний өдрийн тэмдэглэл.
2021-06-14
Монголын улс төрд их гай тарьсан авлигалын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг одоо улс төрөөё бүр мөсөн зайлуулах хэрэгтэй.
2021-06-14
zotsin:
yanggugiin sodbaatar
2021-06-14
zochin:
Хөгшин Н.Энхбаяр улс төрөөс холдож тэтгэвэртээ амар амгалан хэвтбэл сайнсан, Монгол улсын цаашидын хөгжил,улс эх орны ирээдүй болсон залуучуудад боломж олгосон дээр, 30 жил боллоо шүдээ......
2021-06-14