Австралийн авто уралдааны үеэр нэг хүн амиа алджээ
2021-06-14

Зургадугаар сарын 14-ний өдөр Австралийн Алис-Спрингс хотод автомашины уралдааны үеэр осол гарч, нэг хүн амиа алдан, хоёр хүн гэмтжээ. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр, барианд ороход 35 км зай үлдсэн үед уралдааны нэг машин үзэгчдийн хэсэг рүү орсон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, ослын улмаас уралдааныг үзэж байсан 60 настай эрэгтэй амиа алдсан бол 50 настай эрэгтэй хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Харин машины жолооч эмэгтэй хөнгөн гэмтсэн байна. 

 

Мөн ийм осол Техаст өнөөдөр гарсан юм. Тодруулбал, АНУ-ын Техаст болсон авто уралдааны үеэр мөн л уралдааны машин тодорхойгүй шалтгааны улмаас үзэгчдийн хэсэг рүү асар хурдтайгаар орж, олон хүн гэмтсэн байна. Уралдааны үеэр ийм осол гарах нь цөөнгүй бөгөөд өнгөрсөн сард гэхэд л Saxon Carxpert PrustelGP багийн гишүүн Жейсон Дюпаскье  Италид болсон Гран-пригийн үеэр аймшигтай осолд орон нас барсан юм. Үзүүлбэр үзүүлэх үеэрээ Дюпаскье мотоциклоосоо унаж, өрсөлдөгчийнхөө дугуйн дор орсон бөгөөд түүнийг Флоренцийн эмнэлэгт хүргэсэн ч харамсалтайгаар нас барсан. Тэрбээр 19 настай байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин