ВИДЕО: Замбийн Ерөнхийлөгч цэргийн парадын үеэр ухаан алджээ
2021-06-15

Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу өнгөрсөн ням гарагт болсон цэргийн парадын үеэр ухаан алджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, ийнхүү Ерөнхийлөгч ухаан алдсан тул арга хэмжээг зогсоосон байна. 

 

Замбийн Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн болсон бөгөөд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа гэж Замбийн Засгийн газрын төлөөлөгч Саймон Мити мэдэгдсэн байна. Харин Ерөнхийлөгч Лунгу мэдэгдэл хийхдээ гэнэт толгой нь эргэсэн хэмээжээ.

 

Өдгөө 64 настай Лунгу наймдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр болсон бөгөөд тэрбээр ахалази гэх ховор өвчинтэй аж. Энэ нь хоол боловсруулах замын эмгэг бөгөөд цусан дахь сахарын хэмжээ эрс унах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин