COVID-19: Британи хязгаарлалтуудаа дахин нэг сараар сунгав
2021-06-15

Коронавирусийн цар тахлын улмаас Их Британид өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш авч хэрэгжүүлсэн бүхий л хязгаарлалтууд долдугаар сарын 19-нд цуцлагдах гэнэ. Ингэснээр хязгаарлалтын хугацааг сарын хугацаатай сунгаж буй нь энэ бөгөөд өмнө нь зургадугаар сарын 21-ний өдөр хязгаарлалтуудыг цуцлахаар төлөвлөж байлаа.


Их Британид хэрэгжиж буй хязгаарлалтуудыг дахин нэг сараар сунгах болсон энэ шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Долдугаар сар гэхэд Их Британийн насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунг тариулсан байх ёстой гэж тэрбээр мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна.. 

 

Сүүлийн үеийн мэдээлээр, Их Британид цар тахал дэгдсэнээс хойш 4.5 сая хүн халдвар авснаас 127.9 мянган хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин