Зуун сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдаан Тэрэлжид болно
2021-06-15

 

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг 2021 оны 06 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Уг барилдааныг зохион байгуулах зөвшөөрлийг Улсын Онцгой Комиссоос авсан бөгөөд телевизийн 4 сувгаар шууд дамжуулах юм байна.

 

Барилдааны бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар явагдах аж. Нийт 32 бөх оролцох барилдаан Тэрэлж дэх “Ред рок” амралтын газарт болно.  Тойргийн барилдаанд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулах аж. Барилдааны шагналын сан зуун сая төгрөг. Бөхчүүд амжилтаараа нэгээс 10 сая төгрөгийн шагнал авах юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tiim blaa ch dendyy ersdeltei shyy dee.haa haanaa l ami nas yarigdaad bhd.hichneen ni haldvar avch hed ni..
2021-06-16
Zochin:
Bohchuud bainiihaa mongiig covid19iin esreg ajilj bgaa emch suvilagch nart handivlah yum gen lee
2021-06-15
Zochin:
Tiim blaa ch dendyy ersdeltei shyy dee.haa haanaa l ami nas yarigdaad bhd.hichneen ni haldvar avch hed ni..