COVID-19: Нью-Йоркийн оршин суугчдад хугацаа нь дууссан вакцин тарьжээ
2021-06-15

Америкийн Нью-Йорк хотын коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтын цэг дээр 889 хүнд хугацаа нь дууссан вакцин тарьжээ. Хугацаа нь дууссан вакцин Пфайзер/Бионтеч компанийнх байсан гэж Нью-Йорк Пост сонин мэдээлсэн байна. 

 

"Вакцин хөргөх камерт байх ёстой хугацаанаасаа удаан хадгалагдсан гэдгийг вакцин тарьсны дараа мэдсэн" хэмээн дархлаажуулалтын цэгийн оператор мэдээлжээ. Түүнчлэн, вакцины хугацаа дууссан ч хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүй гэж онцлоод, хугацаа нь дууссан вакцин тариулсан хүмүүсийг дахин тарилга хийлгэхийг зөвлөсөн байна. 

 

Өмнө нь, АНУ-д эмнэлгийн ажилтан Модерна компанийн, коронавирусээс сэргийлэх вакцины 500 орчим тунг зориуд сүйтгэсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Тэрбээр вакцин эсэргүүцэгчдийн нэг бөгөөд хөргөгчнөөс 57 хайрцаг вакциныг гаргаж орхисноор вакцины хадгалалтын горим зөрчигдөж, хаяхаас аргагүй болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгост бол Janssen хийлгэх гэсэн хүмүүст астра зенека хийх эсвэл нэг хүнд 6 удаа тарьсан зэрэг баахан алдаа гараад яах вэ гээл яриад байна
2021-06-15