Роналдугийн үйлдлээс болж Coca-Cola дөрвөн тэрбумын алдагдалд оржээ
2021-06-16

Евро-2020 аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурлын үеэр "Ювентус", Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Рональду ширээн дээр тавьсан Coca-Cola ундааг түлхэн, ус уухыг уриалж байлаа. 

 

Түүний энэ үйлдлийн улмаас Coca-Cola компани дөрвөн тэрбум ам.доллар алдсан талаар Marca мэдээлжээ. Тодруулбал, Евро-2020 тэмцээнийг ивээн тэтгэж буй энэ компанийн хувьцааны үнэ Роналду коланаас татгалзсанаас ердөө 30 минутын дараа бирж дээр 1.6 хувиар унасан байна. Улмаар Coca-Cola компанийн хувьцаа 242 тэрбум ам.доллараас 238 тэрбум болтол буурч, нийт хохирол дөрвөн тэрбум болжээ. 

 

Энд дуулгахад, Coca-Cola компанийн хохирлын "шалтгаан" болсон үйл явдал зургадугаар сарын 15-ны өдөр болсон юм. Роналду хэвлэлийн төв дээр сэтгүүлчидтэй ярилцхаар суух үед түүний өмнө сурталчилгааны зорилгоор тавьсан хоёр лонх кола ундаа байжээ. Харин Роналду хийжүүлсэн ундааг өөрөөсөө холдуулаад, савтай ус барин, түүнийгээ өргөн сэтгүүлчид болон камерын өмнө савтай усаа харуулсан байна. Түүний энэ үйлдлийг харуулсан гэрэл зураг тэр дороо л цахим ертөнцөөр хурдацтай тархсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hhkkk ataarhuu buus vee..shalihgyi ntr hah.chi shalitai bsn bol end nuutsaar uliad suuhgyi l bsn bhdaa haha
2021-06-17
баярлалаа гэмээр байна. олон хүүхэд рональдог дууриадаг тул ингэх хэрэгтэй
2021-06-16
Эбий:
Сда чинь шалихгүй юм байж их зантай лагаа вэ
2021-06-16
Zochin:
Hhkkk ataarhuu buus vee..shalihgyi ntr hah.chi shalitai bsn bol end nuutsaar uliad suuhgyi l bsn bhdaa haha
Шударгаар зөв хэрэглээг таниулсан байна. Ийм л шударга зоригтой байх хэрэгтэй.
2021-06-16