Орост Су-57 сөнөөгчийн шинэ хувилбарыг гаргахаар төлөвлөж байна
2021-06-16

Оросын Батлан хамгаалах яам болон "Сухой" зохион бүтээх товчоо экспортод зориулагдсан, Суу-57 сөнөөгчийн хоёр суудалт хувилбарыг боловсруулахаар төлөвлөж байгаа талаар Оросын дэд сайд Юрий Борисов мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, шинэчилсэн хувилбар нь бусад орнуудын зүгээс эрэлтийг нэмэгдүүлэх гэнэ. Мөн жилээс жилд Оросын арми энэ загвараар хангагдаж байгааг харж бусад орнууд Су-57 сөнөөгчийг захиалах нь нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. 

 

Дашрамд дуулгахад, Оросын тав дахь үеийн сөнөөгч болох Су-57 онгоцыг хүнд сөнөөгч Су-27 онгоцны оронд Оросын Агаарын цэргийн хүчинд нэвтрүүлэхээр боловсруулсан юм.

 

2019 оноос цувралаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 60 тэрбум рублийн өртөгтэй төслийн хүрээнд нэг онгоц 2,236 тэрбум рубль буюу 34,4 сая ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зайлаа.
2021-06-16