Путин, Байден нарын 10 жилийн дараах нүүр тулсан уулзалт
2021-06-17

 

Зургадугаар сарын 16-ны өдөр Швейцарийн Женев хотноо Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын анхны дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ нь тэдний ерөнхийлөгчийн албан тушаал дээр байх үеийн анхны, харин биечлэн хийсэн хоёр дахь уулзалт юм. Өмнө нь Путин Ерөнхий сайд, Байден дэд Ерөнхийлөгч байх үед тэд 2011 онд уулзаж байв. 

 

Путин, Байден нарын унаа 

 

Зургадугаар сарын 16-нд, Улаанбаатарын цагаар 19:35 цагт эхлэх уулзалтад оролцохоор Путин түрүүлэн Ла Гранж виллад ирсэн юм. Түүнийг нисэх буудал дээр "Аурус"-ын цуваа угтсан. 

 

2018 оны тавдугаар сарын долооны өдөр Владимир Путин тангараг өргөснөөс хойш Аурус-41231 "Сенат" машиныг ерөнхийлөгчийн албаны үндсэн машин болгон байнга ашиглаж байгаа юм. Оросын Ерөнхийлөгчийн машины бүртгэлийн дугаар нь  В776УС77.

 

Путиний Аурус-41231 "Сенат" албаны машин нь 6620 мм урттай, 2000 мм өргөн, 1695 мм өндөртэй. Ерөнхийлөгчийн машины цонх болон кузовыг бүрэн хуягласан бөгөөд Калашниковын автоматаар буудахад сум тэсвэрлэх чадвартай гэнэ.

 


Путинийг ирснээс 15 минут орчмын дараа Байден виллад иржээ. Тэд хоёул дотогш орсны дараа дахин гарч ирж, гар барин мэндэлцгээжээ. Дараа нь тэд Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелентэй уулзсан байна.

 

 

Америкийн Ерөнхийлөгч алдарт  Cadillac one лимузиний цуваагаараа иржээ. Лимузин бол дэлхийн хамгийн сайн хамгаалагдсан, техникийн хувьд төгс машинуудын нэгд тооцогддог. Ерөнхийлөгчийн лимушин дотор шөнө харах төхөөрөмж, нулимс асгаруулагч цацах багаж, гал унтраах хэсэг, хими, биологийн зэвсгээс хамгаалан хүчилтөрөгч дамжуулагч байдаг аж.

 

Түүнчлэн халдлага болсон тохиолдолд хаалганы бариулаар гүйдлээр цохиулах системээр тоноглогджээ. Мөн Ерөнхийлөгчийн машинд хөргөх камер ажилладаг бөгөөд энэ камерт нэн яаралтай үед хэрэглэх, ерөнхийлөгчтэй ижил бүлгийн цус хадгалагдахын дээр бусад эмнэлгийн төхөөрөмжүүд ч байдаг гэнэ. 

 

Уулзалтын аюулгүй байдлын бэлтгэл

 

 

Ла Гранж вилла нь ижил нэрт цэцэрлэгт хүрээлэнд байх бөгөөд энэ хүрээлэн хотын хамгийн том талбай буюу 213 мянган кв.км талбайг эзлэн байрладаг юм. Дээд хэмжээний уулзалтад бэлтгэн цэцэрлэгт хүрээлэнгээс 50 км радиуст агаарын орон зайг хааж, Швейцарын агаараас эсэргүүцэн хамгаалах алба бэлэн байдалд ажиллажээ.

 

Леман нуураас 500 метр зайд орших энэ газар руу зугаалж салхилж яваа хүмүүсийг ч ойртохыг хориглосон байна. Цэцэрлэгт хүрээлэнг зургадугаар сарын наймнаас 18-ны өдрийг хүртэл бүрэн хаажээ. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн чиглэлүүдийг энэ сарын 15-17-ны хооронд өөрчилсөн бол 15-ны орой гэхэд л төвийн ихэнх хэсгүүдэд нийтийн тээвэр зогссон байна. Дээд хэмжээний уулзалт болох үеэр 4000 цагдаагийн ажилтан аюулгүй байдлыг ханган ажиллажээ. 

 

Уулзалтын үр дүн 

Зургадугаар сарын 17-ны уулзалтаас гарсан гол үр дүн нь Вашингтон болон Москва руу харилцан элчин сайд нараа буцаах, стратегийн тогтвортой байдлын талаар хамтарсан мэдэгдэл хийх явдал байв.

 

Тодруулбал, стратегийн довтлох зэвсэглэлийг бууруулах гэрээний цаашдын хувь заяаны талаар зөвлөлдөхөөр тохиролцсон байна

 

"АНУ-ын Төрийн департамент болон Оросын Гадаад хэргийн яамны ивээл дор яамдын түвшинд зөвлөгөөн хийж эхлүүлэхээр бид тохиролцсон" хэмээн Путин мэдэгджээ. ОХУ, АНУ дэлхий дахины стратегийн тогтвортойй байдлын төлөө онцгой хариуцлага хүлээдэг хэмээн Оросын тэргүүн онцолжээ.

 

Дээд хэмжээний уулзалтын гол үр дүн нь ойрын үед Путин, Байден нар стратегийн тогтвортой байдлын талаарх цогц хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг зарлах хамтарсан мэдэгдэл хийх явдал юм.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-04-21
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-04-21