МАН ард түмэнд бус Н.Энхбаярт амласан “амлалтаа” хэрэгжүүлэх үү
2021-06-17

МАН-ын дараагийн дарга хэн бэ гэсэн таамаглал улс төрд үргэлжилж байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар гээд даргад горилогчдын нэрс явж байна. Эндээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёрын нэр хүчтэй яригдаж байгаа юм. Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлэх зарчмын үүднээс энэ удаад Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгоно гэсэн хувилбар яригдаж байна. Гэхдээ намын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгосноор Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй гэсэн үг биш. МАН, МАХН нэгдэж, Н.Энхбаяр “30 хувь”-иа хүртэхээр асуудлаа зүтгүүлж байгаа. Тиймээс Засгийн хийгээд зарим анхан шатны бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь зайлшгүй. Хоёр намын нэгдэх тохироог хийж чадсанаар шинэ дарга сонгогдож, ажилдаа орно. Тохироо бүрдээгүй бол МАН-ын Их хурлын сценарийг  МАХН-ын Н.Энхбаяр “эвдэнэ”. Эрх ашиг нэгдээгүй үед сценари төлөвлөснөөр явахгүй.

 

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр хувийн санал авахуулж, ялалт байгуулахад гол дэмжэлэг үзүүлсэн эрхэм бол МАХН-ын дарга Н.Энхбаяр.

 

Тэрбээр өөрийн намын 60 мянган гишүүнээ дагуулан МАН-д нэгдэж, бусад дэмжигчдэдээ У.Хүрэлсүхийг дэмжихийг уриалсан. Учир МАХН-ын дэмжигч, гишүүдэд Н.Энхбаярын үг бол “хууль”. Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналын хуваагдалгүйгээр сонгогдсон.

 

Одоо харин МАН юун түрүүн ард түмэндээ бус Н.Энхбаярт амласан амлалтаа хэрэгжүүлэх үлдээд байгаа. Тиймээс эрх баригч хүчнийхэн гадна талдаа чимээгүй ч дотооддоо асуудлаа шийдэхээр амсхийх завгүй байгаа нь үнэн. Нэгэнтээ Ерөнхийлөгчийн сонгуульд дууссан, МАН МАХН нэгдэх процесс явж байгаагаа албан ёсоор тунхагласан энэ үед Н.Энхбаярт амлалт өгөөгүй гэж гүрийхгүй эрх баригчдад байхгүй. Н.Энхбаярын тухайд сонгуульт ажил хийхгүй гэж ярьж байгаа ч ачир дээрээ ҮАБЗ, ҮХЦ-д өөрийгөө зүтгүүлж байгаа гэсэн бор шувуу нисч байна лээ. Цаашлаад дараа дагаж МАН-д ирсэн Н.Энхбаярын хүмүүс ч сайдын сэнтийг сэрүүн зүүдэлж, томилогдох өдрөө тэсэн ядан хүлээж байгаа. МАН боловсон хүчин ихтэй гэхээсээ гишүүнчлэл олонтой.

 

Боловсон хүчний ур чадвараас үл хамаарч албан тушаал горилогч МАН-ын төв байрыг гороолсоор байдаг. Хэрвээ МАХН-ын гишүүдийг албан тушаалд томилвол МАН-ын гомдогсод фракц, бүлэглэл үүсгэн эсэргүүцлээ илэрхийлэхэд бэлэн яваа.

 

Энэчлэн МАН-ын даргыг сонгосохоос өмнө зохицуулах асуудал эрх баригчдад үргэлжилж байна. Харин тус нам дүрмээр МАН-ын даргыг журмаар сонгох юм билээ. Үүнд:  

  • Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:

  • Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах;

 

  • Намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах.

 

  • УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.

 

  • Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.

Ямартай ойрын өдрүүдэд МАН шинэ даргаа сонгохтой зэрэгцээд нэгдмэл МАН-ын тохироо ч шийдлүүд ч тодорч эхэлнэ. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene alban tushaaliin heneetei evgen zailaasai.Uls oron koronotoi temtseed bhd alban tushaal nehsen dongio .
2021-06-19
Sonjigch:
Nanzai metiin degred Bol tsetsed suuj bai had bolohgui yumgui dee
2021-06-17
Nam bus irgen:
Yo yo ene alban tushaalin heneetnuud hogiin hulgaichuud Mongoloos zailaasai. Yaridag yum ni alban tushaal idej uuh hulgailah tsavchaa shahaa. Yasan ih hyazgaargui shunal vee.
2021-06-17
Бүгд далдар:
Ертөнцөөс
2021-06-17
Зочин:
Авилгалын эцэг гээ биз дээ.
2021-06-17
Иргэн:
Ядаж зөв бичиж сур.
2021-06-17
Зочин:
Энхбаяр гуайд Монголчууд өргүй шүү битгий засаг төр үймүүлээд бай яасан ханаж цаддаггүй шуналтан бэ?
2021-06-17
Tand Eryyl Enkh N.Enkhbayr guid Tand Aimjilt Hysie !:
N.Enkhbayrt Dargat amalsan amlaltaa bielyylen gej Naidaj Uguh estoi yum baival Uguh baih gej Naidaj baina !!! MAN - namiihan medeej uguj taaran
2021-06-17
Иргэн:
Ядаж зөв бичиж сур.