COVID-19: Германы вакцин бүтэлгүйтэв
2021-06-17

Германы CureVac компани коронавирусээс сэргийлэх вакцины хоёр дахь завсрын судалгааны дүнг мэдээлжээ. Судалгааны дүнгээр вакцины үр дүн 47 хувь гэж гарсан талаар DW мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Германы компани боловсруулсан вакцинаа 40 мянга орчим сайн дурын хүн дээр туршжээ. Туршилтын дүнд вакцин COVID-19-ийн өвчлөлөөс 47 хувь хамгаалах чадвартай гэсэн дүн гарсан нь өмнөх тавьсан зорилтод нийцээгүй гэж компани мэдэгдсэн байна. Тус компани Европын эм бэлдмэлийн агентлагт мэдээллээ дамжуулсан бөгөөд судалгааг эцсийн шат хүртэл нь үргэлжлүүлнэ гэж онцолжээ.

 

Германы CureVac компани цаашдаа Европын холбооны орнуудад вакцин нийлүүлэх гэрээг Еврокомисстой хийж байсан юм. Хоёрдугаар сард вакцины байнгын экспертизийн ажиллагаа эхэлсэн бөгөөд 2022 онд нэг тэрбум хүртэлх тун үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байв. Энэ вакциныг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, улмаар долдугаар сараас эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин