Хятад "Шэньжоу-12" хөлгөө амжилттай хөөргөв
2021-06-17

Хятадын "Шэньжоу-12" жолоодлогот хөлөг тойрог замд орж, хөөргөх явцыг амжилттай гэж тооцсон талаар Синхуа мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар пүрэв гарагийн 09:22 цагт Ганьшу мужийн "Жюцюань" сансрын буудлаас "Шэньжоу-12" жолоодлогот хөлөг бүхий "Чанжэн-2F" пуужин тээвэрлэгч сансарт хөөрчээ. 

 

"Хөөрснөөс хойш 573 секундийн дараа "Шэньжоу-12" жолоодлогот хөлөг пуужингаас салж, өгөгдсөн тойрогт орсон. Гурван сансрын нисэгчийг сансарт амжилттай хөөргөлөө. Багийн гишүүндийн биеийн байдал хэвийн, хөөргөх ажиллагааг амжилттай болсон гэж үзлээ" хэмээн Жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

"Шэньжоу-12" хөлгийн экипажад "Шэньжоу-6" болон "Шэньжоу-10" хөлгөөр нисэж байсан Не Хайшэн, "Шэньжоу-7" экипажийн гишүүн Лю Бомин нар багтаж байгаа бол гурав дахь нисэгч болох Тан Хунбо анх удаагаа сансарт нисэж байгаа аж. 

 

БНХАУ тойрог замын станц руугаа сансрын нисэгчдээ маргааш илгээнэ

Shuud.mn
Сонин хачин