Долоон буудлын эцэст борооны ус зайлуулах шугам угсарч байна

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг Долоон буудлын эцэс орчимд борооны ус зайлуулах шугам суурилуулж байна. НЗДТГ, НАЗХГ-ын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар шугам сүлжээг угсарч буй аж. Өчигдрийн байдлаар 36 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, ус хүлээн авах шүүрт худаг, үзлэгийн худгийг суурилуулжээ.
Уг байршилд нийт 262 м газарт борооны ус зайлуулах шугам хоолой угсрахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ