ВИДЕО: Угийн бичиг хөтлөлтийг тунхаг төдий байлгахгүй
2021-06-17

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар .Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт хэлэв. 

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амзүйн бодлогоо тэргүүлэх чиглэлийн бодлого болгох хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр соёл заншил, удмын сангаа хамгаалах зорилготой. Угийн бичиг хөтлөлтийг тунхаг төдий байлгахгүй. ҮАБЗ, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авах болсон. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин