Хөвсгөл аймагт өчигдөр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

img

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай  мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 08:49 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ