Арбидол эмийн үнийн хязгаарыг тогтоожээ
2021-06-18

 

Сүүлийн өдрүүдэд өдөрт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр вирусийн эсрэг эмийн үнэ өссөөр байна. Тодруулбал, Коронавирусийн эмчилгээнд  Умифеновир 100мг, Фавипиравир, Ремдесивир зэрэг эмүүдийг хэрэглэж байгаа.

 

Тэгвэл Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоох талаар санал солилцсон байна. 

 

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас харьцуулсан судалгаа хийснээр, коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Арбидол, Ремдесивир зэрэг хэд хэдэн эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоожээ. Вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн жагсаалтын талаар  өнөөдөр 12.30 цагт мэдээллэх аж. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин