Тусгаарлагдсан сурагчдад ЭЕШ өгөх ЭРХ олгооч, Л.Энх-Амгалан сайд аа
2021-06-18

 

Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхэлжээ. Ерөнхий боловсролын 12-р ангид суралцаж төгссөн сурагчид ямар мэргэжлээр суралцах, ямар сургуулийг сонгох талаараа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж сууна. Хариуцлагатай сонголт. Өөрөөр хэлбэл, ажил, амьдралынхаа хамгийн чухал шалгалт, сонголтыг хийх гэж байна.

 

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, 19 нас хүрсэн 13636, 18 настай 28082 төгсөгч байгаа аж. Сурагчид өөрийн хүссэн мэргэжлээр суралцахын тулд ахлах ангид элссэн цагаас эхлэн бэлддэг. Жилээс жилд сурагчдын сурлагын чанар сайжирч, өрсөлдөөн нэмэгдэж байгаа учраас тэр. Хэдийгээр коронавирус халдварын улмаас сүүлийн хоёр хичээлийн жилд цахимаар хичээллэсэн ч сурагчид хичээнгүйлэн суралцсан. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ суралцахын тулд. Харамсалтай нь халдвараар өвчилсөн сурагчид шалгалт өгөх эрхгүй болов. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас коронавирусийн халдвараар өвчилж, тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна. 

 

Энэ талаар БҮТ-ийн албаны хүнээс тодруулахад “Шалгалтын байранд ирж буй шалгуулагчдыг бүгдийг нь шалгалтад оруулна.Тодруулбал, эмчийн хяналтаар коронавирус халдварын шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдол гэж үзсэн  шалгуулагчаас урьдчилж тусгайлан бэлтгэсэн ангид шалгалт авах юм. ПСР шинжилгээ болон вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй. Харин халдвар батлагдаж тусгаарлах байранд тусгаарлагдан эмчлүүлж буй сурагчдаас шалгалт авах боломжгүй. Одоогийн мөрдөгдөж буй журмын дагуу жилд нэг удаа ЭЕШ авдаг. 2022 оноос ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох  саналтай байгаа. Тусгаарлагдах байранд байж, шалгалтад ирж амжаагүй шалгуулагчдын бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгаа учир улсын хэмжээнд халдварт өртсөн хүүхдүүдийн судалгааг гаргана. Ингэхдээ зургадугаар сарын 20-ноос эхлэн анги удирдсан багш нар болон шат шатны боловсролын газруудтай хамтарч мэдээллийг нэгтгэх юм”  гэв.

 

Цар тахлын үе хэдий ч хүүхдүүдийн  сурч боловсрох эрхийг төр хангах ёстой. Халдварт өвчин хэнийг ч ялгахгүй. Коронавирусийн халвараар өвчилснийхөө төлөө сурч боловсрох эрхээ хасуулж болохгүй. Манай улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд нэг удаан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ жил  элсэлтийн ерөнхий шалгалт өгч чадахгүй бол дараа жилийг хүлээхээс өөр арга байхгүй. Үндсэн хуулинд зааснаар хүн бүр ижил тэгш сурч, боловсрох эрхтэй. Халдвараар өвчилсөн сурагчдын шалгалт өгөх эрхийг Боловсролын яам шийдэх үүрэгтэй. 

 

Энэ асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд зарим гишүүд Боловсрол шинжлэх ухааны яаманд шаардлага хүргүүлж байна. Тухайлбал,Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Хүүхдүүдийг тусгаарлалтад байгаа, халдвартай байна гэх  шалтгаанаар ЭЕШ-д оруулахгүй байж болохгүй. Монголын төр энэ хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах ёстой. Үндсэн хуулинд зааснаар баталгаатай сурч боловсрох эрхийг эдэлнэ” гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд халдвараар өвчилсөн болон тусгаарлалтад байгаа сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах тухай шаардлага хүргүүлжээ.

 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоо руу шилжүүлнэ. Энэ нь 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдэд маш том боломж юм” гэж мэдээлж байсан. Хэзээ энэ тогтолцоо руу шилжүүлэх вэ. Халдвараар өвчилсөн гэх жижигхэн шалтгаанаар шалгалт өгөөгүй сурагчид бүтэн нэг жилийн хугацаанд юу хийх вэ? Тэдгээр сурагчдын шалгалт өгөх эрхийг хангах ёстой биш гэж үү.

 

Тусгаарлагдсан сурагчдад ЭЕШ өгөх ЭРХ олгооч, Л.Энх-Амгалан сайд аа

 

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-14
odoo eldev tusgaarlaltaa bolio
2021-06-18
hamgaalalttai masktai oryylahad yamarchasyydalgyie
2021-06-18