Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын цөмийн систем рүү халджээ
2021-06-19

Өмнөд Солонгосын Цөмийн эрчим хүчний судалгааны төвийн компьютерийн сүлжээ рүү БНАСАУ-ын хакеруудын бүлэглэлийнх байж болзошгүй IP хаягуудаас халдлага бүртгэгдсэн гэж Үндэсний хурлын гишүүн Ха Тхэ Гёноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап Ньюс мэдээлжээ.

 

Гишүүний өгүүлснээр, тавдугаар сарын 14-ний өдөр гадны 13 IP хаягаас хууль бусаар нэвтэрсэн гэнэ. Эдгээр хаягуудын ихэнх нь БНАСАУ-ын хакеруудын бүлэглэлд хамааралтай, Пхеньяны тагнуулынхантай холбоотой байж болзошгүй аж. 

 

Ха Тхэ Гёний өгүүлснээр цөмийн хүрээлэн анхлаад энэ болсон үйл явдлыг нуун дарагдуулах гэж оролдсон гэнэ харин түүний мэдэгдлийн хариуд ийм халдлага болсныг хүлээн зөвшөөрөөд, мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа гэдгийг онцолжээ. Түүнчлэн цахим гэмт хэрэгтнүүдийг тогтоогоогүй, түүнчлэн ямар нэг баримт мэдээлэл алдагдсан эсэхийг хэлэх боломжгүй гэж цөмийн хүрээлэн мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын энэхүү хакерын бүлэглэл нь өнгөрсөн онд АстраЗенека компани руу халдсан цахим халдлагыг үйлдсэн байж болзошгүй гэнэ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хойд Солонгосын хакерууд АстраЗенека вакцин боловсруулагч компанийн эсрэг цахим халдлага үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин