Наадмыг хойшлуулж, хөл хорио тогтоох уу
2021-06-20

УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн багаас вакцинжуулалтын явц, судалгаануудаа үндэслэн хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай гэх саналаа УОК-т хүргүүлжээ. 

 

 

Эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр "Тохиолдлын тоо өдөрт 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна. Хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Нэгт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөл өндөр байна. Хоёрдугаарт, эмнэлгийн  орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ. Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдсэн. Дөрөвдүгээрт, нас баралт ихэссэн.  Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол бий. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж ярьжээ. Харин УОК асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэж магадгүй.

 

Засгийн газраас наадмыг цахимаар хийх шийдвэрийг гаргаад буй. Харин энэ шийдвэрийг үндэсний баяр наадамд оролцогч холбоод эсэргүүцэж, наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Морь, бөх, сурын холбоодын саналыг Засгийн газар хэрхэн хүлээж авах нь мөн л тодорхойгүй, хэлэлцэх асуудлын жагсаалтад хүлээгдэж буй. Иргэд, олон нийтийн зүгээс наадмыг цахимаар ч зохион байгуулах шаардлагагүй хэмээн үзэж байгаа. Харин улс төрийн хүрээнийхэн ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй өнгөрөөж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлээд буй.

 

Ямартай ч коронавирусийн бодит нөхцөл байдал хүнд, өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 3000 руу дөхөж, нас баралт ч 10-ыг давсан. Өдгөө 425 монгол хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна. Тэдний амийг үл хүндэтгэж, баяр наадмаа хийж халдварыг улам хүндрүүлэх үү эсвэл нөхцөл байдалдаа захирагдах уу гэдгийг ирэх өдрүүдийн шийдвэр харуулна.

 

Засгийн газраас хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг барьж буй. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл чиглэлээ өөрчлөх нь тодорхой биз ээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bur tsutslaachee yun hoishluulah ve?
2021-06-21
naadamaa hiisen ni deer
2021-06-21
naadamgui ch gesen hodoo yavaj amarna vactsin buren hiilgesen shu
2021-06-20
Зочин:
Хурдан хөл хориогоо тогтоогооч ээ!! Өдөрт улам их хүн нас барж байна. Баруунд Итали, Швейцарт хүмүүсийг эмнэлэгт хэвтэнгүүт цус шингэрүүлэх тариа тарьж хүндрүүлэхгүй байна. Манай эмнэлгүүд яагаад эмчилгээнийхээ аргыг сайжруулахгүй байна аа? Энийг уншаарай :https://updatemn.com/archives/8771
2021-06-20
"Битгий хуц" гуай та өөрөө короно тусаад үх за юу. Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг юм шүү.
2021-06-20
Зочин:
Битгий хуцаа. Зуны дэлгэр сайхан цагт хөдөө агаар салхинд гаргахгүй тэгээд гэртээ хөл хорионд байх ёстой юу түй май. Үхэх нь үхээд сэхэх нь сэхнэ биз.
2021-06-20
"Битгий хуц" гуай та өөрөө короно тусаад үх за юу. Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг юм шүү.
Олон хүний амь насыг авархын тулд хорио цээр тогтоох шаардлагатай!
2021-06-20