Энэтхэгт COVID-19-ийн өөр нэг штамм илэрчээ
2021-06-21

Энэтхэгт коронавирусийн өөр нэг штамм илэрсэн талаар тус улсын эрдэмтэд мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн Махаража мужийн оршин суугчдаас коронавирусийн халдварын шинэ штамм илэрсэн байна. Энэ штаммыг "Дельта плюс" (B.1.617.2.1) хэмээн нэрлэсэн бөгөөд Махаража мужийн 20 өвчтөнөөс илэрчээ. Шаардлагатай материалыг цуглуулан, шинжилгээнд илгээсэн бөгөөд үр дүнг нь хүлээж байгаа гэнэ. 

 

Дээрх 20 тохиолдлын тав нь Ратнагири боомт хотод илэрсэн байна. Тэдний хоёрт нь ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Коронавирусийн шинэ мутаци тархахаас сэргийлэн эрх баригчид халдвар илэрсэн бүс нутгийг тусгаарлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нөгөө олон бурхад нь хаачваа
2021-06-24