Амралтын өдрүүдэд авто тээврийн ослоор 16 хүн гэмтэж, долоон хүн нас баржээ
2021-06-21

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 747 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбла, зам тээврийн ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, нэг хүн амь хохирсон бол  орон нутгийн замд зургаан хүн гэмтэж, зургаан хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгджээ. 

 

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллажээ. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 219 зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 129 зөрчлийг илрүүлж ажилласан байна.

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 177, орон нутагт 132, улсын хэмжээнд нийт 309 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

 

Жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин