Хотын захиргааны шинэ байрыг түр эмнэлэг болгож, ор дэлгэнэ
2021-06-21

 

Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн Баянзүрх дүүрэгт болжээ. Зөвлөгөөнөөр Хотын захиргааны шинэ байранд коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна. 

 

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзулаас тодруулахад "Долоо хоног бүх нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болдог. Энэ удаагийн зөвлөгөөнөөр халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан оюутны байрууд болон Хотын захиргааны шинэ байранд ор дэлгэх асуудлыг хэлэлцэж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НЭМГ-т үүрэг болгосон. Хэдэн ор дэлгэх талаар удахгүй мэдээлнэ" гэв. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин