БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй  иргэдийг цахимаар бүртгэнэ 
2021-06-21

 

 

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр бүртгэнэ. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зарлана. Шалгалтыг 2021 оны 7-р сарын 26-наас 9-р сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 9-р сарын 23 -нд зарлана.


Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

 

  • 18-39 настай Монгол Улсын иргэн

  •  Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй

  •  БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй

  •  Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй

  •  Өнгө ялгах чадвартай

  •  Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.


Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn ээс үзнэ үү.

Анхааруулга:


• Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно
• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
• Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно
Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой

 

 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 

 

Shuud.mn
Сонин хачин
Ariunzul:
Ajillah
2023-03-09
Сумхүү:
Эрэгтэй 20н хэл мэдэхгүй хамаатан садан байхгүй
2023-03-06
Сумхүү:
Ажилах
2023-03-06
Сумхүү:
Эрэгтэй 20н хэл мэдэхгүй хамаатан садан байхгүй
Отгонбаатар:
Эрэгтэй 37н настай Зуучиллаар ажиллах хүсэлтэй байна хэл мэдэхгүй хамаатан садан байхгүй таних хүнгүй анх удаагаа үнэхээр ажиллаж амьдарлаа өөрчилмөөр байна
2022-03-28
Зочин:
Анхаарал тавих байтугай хоолы нь булааж идээд байдаг хулгйч дээрэмчид юу хийхэв дээ
2022-03-13
Болор эрдэнэ:
Минтй бие солонгос гарах хүсэлтэй байна
2022-02-22
Ganbat:
Emgenel bnaa. Muusain solongoschuud shulj bn shd.
2021-06-22
zochin:
ЭНЭ ЯМАР ЭМНЭГЛЭЛТЭЙ БАЙНАА, ХАМГИЙН ЭРҮҮЛ, ХАМГИЙН ХӨДӨЛМӨРЛӨХ, НӨХӨН ҮРЖИХ НАСАН ДЭЭРЭЭ БАЙГАА ЗАЛУУЧУУДАА ӨНГӨРСӨН НИЙГЭМД БООЛ ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ШИГ ШҮДЭЛЖ ШАЛГУУЛЖ ГАДААДАД ГАРГАЖ БАЙГААД АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ МОНГОЛД ХЭН АЖИЛЛАЖ ХЭН БҮТЭЭЖ МОНГОЛ ХЭЗЭЭ ХӨГЖИХ ВЭ, АРД ТҮМЭН МИНЭЭ
2021-06-21
Зочин:
Анхаарал тавих байтугай хоолы нь булааж идээд байдаг хулгйч дээрэмчид юу хийхэв дээ