Евро-2020: Оросын шигшээ багийн ахлагч уучлалт гуйв
2021-06-22

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг Евро-2020 тэмцээний гурав дахь тоглолт дээр ялагдсан. Оросын хөлбөмбөгчид 1:4 харьцаатайгаар Данийн тамирчдад ялагдсанаар хэсгийнхээ хамгийн сүүлийн байранд орж, тэмцээнийг хугацаанаас нь өмнө орхих болсон юм. 

 

Оросууд ийнхүү ялагдсаныхаа дараа шигэшэ багийн ахлагч Артем Дзюба тэмцээний үр дүнгийн талаар тайлбар хийжээ. 

 

"Эх орноосоо, хөгжөөн дэмжигчдээсээ, бидэнд итгэж байсан хүн бүхнээс уучлалт гуйя. Ялагдлыг мөрөөдөж байсан хүмүүс бахаа хангаж болно. Биднийг харааж, зүхэж болно" хэмээн Дзюба мэдэгджээ.

 

Харин Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов тамирчдаа сайн тоглосон гэж үзэж байгаа гэнэ.

 

"Бэлтгэлийн тухайд гэвэл манайхан сайн тоглосон. Төлөвлөгөөний дагуу л ажилласан, гэвч тэд гоол оруулж, бид гоол оруулж чадаагүй. Тоглолтыг дахин үзэж, эхнээс нь хэлэлцэх хэрэгтэй. Хөгжөөн дэмжигчдэдээ мэнд хүргэе. Хөгжөөн дэмжигч гонсойх эрхтэй, харин бид алдаагаа засах ёстой" хэмээн Черчесов мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр, Евро-2020 тэмцээнд ялагдаж, цагаасаа өмнө буцаж байгааг зөвтгөх аргагүй хэмээн онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
овид:
Орос Монгол хоёрт байалаасаа хөл бөмбөг тоглож чадах чадвар заяагаагүй юм шиг байгаан
2021-06-22