Жо Байден Хойд Солонгосын эсрэг хоригийг сунгалаа
2021-06-22

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг сунгасан талаар Цагаан ордноос авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн парламентын төлөөлөгчдөд Ерөнхийлөгч Байден захидал илгээсэн байна. 

 

Энэ захидалд цөмийн зэвсэг бүтээхэд тохиромжтой материалууд Солонгосын хойг дээр тархсан байгаа нь АНУ-д ихээхэн аюул заналхийлж байгааг онцлоод, ингэснээр Хойд Солонгосын бодлого бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгож байна хэмээн цохон тэмдэглэжээ. "Ийм шалтгааны улмаас Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж би шийдлээ" хэмээн Байдены захидалд өгүүлсэн байна. 

 

Энд дуулгахад, Америк, Хойд Солонгос түүхэндээ анх удаа Трампын үед дээд хэмжээний уулзалт хийсэн ч яриа хэлэлцээ төдийлөн үр дүнд хүрээгүй, Хойд Солонгос пуужин болон цөмийн зэвсгээсээ татгалзах бодолгүй байгаа юм. Тиймдээ ч дэлхий нийтийн зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээгээр бүслэгдсэн Хойд Солонгос дэлхий даяар цар тахал дэгдсэний улмаас хилээ хааж, улам хүнд байдалд орсон. Үүн дээр Өнгөрсөн онд тус улсад нүүрлэсэн байгалийн гамшиг нэрмээс болж, ургацаа алдсанаар 2020 онд хүнсний хомсдолтой нүүр тулсаныг Ким Жон Ун зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sotsializmiin ued ene uzel baisan gej medeerei.
2021-06-23
Zochin:
Denduu zerleg bolomjgui gazar mon.daranguilal gedeg tednii tarhiig ugaadag.mongol uls baij tsemsceer yavna.
2021-06-23