ЭМЯ: Шинээр 2231 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-06-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.22/ хийлээ. 

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 98 050 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1289 нь Улаанбаатар хотод, 934  нь орон нутагт, 8 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 57, Орхонд 54, Сэлэнгэд 43, Хэнтийд 53, Сүхбаатарт 34, Дорнод 51, Дундговьд 57, Өвөрхангайд 48, Баянхонгорт 85, Хөвсгөлд 85, Завханд 76, Говь-Алтайд 44, Ховд 25, Увс аймагт 32, Баян-Өлгийд 14, Архангайд 106, Булганд 59, тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 886  хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 64 354   болж байна. Коронавирусийн халдварын улмаас 55-83 насны  12 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 459 болж байна. Мөн коронавирусийн бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. 

 

Өнөөдрийн байдлаар 12 415  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 7967 хүн хөнгөн, 3087  хүндэвтэр , хүнд 1140, маш хүнд 221  хүн байна. Мөн гэрийн хяналтад 20 795 хүн байна. 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
zotsin:
ts nymdorji, suhbaatariin batbold , ts hurelbaatariin odomuud , offshore tsin , jidutsin , turees tursen terbomtan, jaran terbomtan, konsestsin , avligatsid , hund surtaltanuud,tendertsin uud ......baihad mongol oodelhd berhsheeltei ajai.
2021-06-22
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-22
38000 хүн эмчлэгдэж байгаа нь тархалт үргэлжлэн нэмэгдэхийг хэлээд байна, 221 хүн маш хүнд байгаа нь нас баралт бас нэмэгдэхнээ. Маргааш нийт өвчлөл 100 н мянгыг давахнээ, яаядаа байз
2021-06-22