Вакцин тариулаагүй эмч нарыг ажлаас нь чөлөөлж байна
2021-06-22

Италид коронавирусээс сэргийлэх вакцин тариулаагүй эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь цалингүйгээр түр чөлөөлж байгаа талаар Коммерсант мэдээлжээ. 

 

Тус улсад эмнэлгийн ажилтнууд албан журмаар вакцинд хамрагдах тогтоол дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр болсон юм. Энэ журмын дагуу урьдчилан сэргийлэх вакцин тариулаагүй эмнэлгийн ажилтнууд хамт олон болон өвчтөнүүдтэй харилцахгүйгээр ажиллах боломжтой бол ийм байдлаар ажилах эсвэл он дуустал цалингүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх тухай тусгажээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакцин тариулаагүй эмнэлгийн ажилтнуудыг энэ долоо хоногоос ажлаас нь чөлөөлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Италид эмнэлгийн ажилтнуудын 2,3 хувь буюу 46 мянган ажилтан вакцинд хамрагдаагүй аж. Улмаар ажлаас нь цалингүйгээр чөлөөлж эхэлсэн тул ихэнх нь вакцин тариулахаар бүртгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин