АНУ, Япон өргөн цар хүрээтэй цэргийн сургуулиалт хийнэ
2021-06-22

АНУ болон Японы 3000 цэргийн алба хаагчийг оролцуулсан өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалтыг хоёр орон хамтран зохион байгуулах гэж байна. 

 

Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киси мэдээлснээр цэргийн сургуулилалт зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 11-ний хооронд Японы бааз болон полигонууд дээр болох гэнэ. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилалт гэж Киси онцолжээ. 

 

"Японыг тойрсон бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал улам бүр ширүүсч байна. Япон болон АНУ-ын батлан хамгаалах хүчнүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал. Энэ нь Япон, Америкийн эвслийг хүчирхэгжүүлэхэд хувь нэмэр оруулна" хэмээн Японы Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hadnii zavsar haliunii zulzaga huurhii.
2021-06-22