Буудалцааны улмаас цагдаа амиа алджээ
2021-06-22

АНУ-ын Колорадо мужийн Арвада хотод буудалцаан болсны улмаас хоёр хүн тэр дундаа нэг цагдаа амиа алдсан талаар  CBS Denver суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээд цагдаа руу гал нээсэн байна. Улмаар цагдаа болон өөр нэг хүн амиа алдсан гэнэ. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан цагдаагийн алба хаагч руу халдаж, хоёр хүний аминд хүрсэн этгээдийг устгажээ. 

 

Дуудлагаар ирсэн цагдаагийнхан хэргийн газар дахь автомашинд дэлбэрэх төхөөрөмж тавьсан байж болзошгүй гэж үзэн шалгахад тэсрэх төхөөрөмж байгаагүй, олон нийтэд аюул учруулахуйц эд зүйл олдоогүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин