Хөл хориод яахав ээ, хүмүүст хөдөө гарах боломж олгочих
2021-06-23

 

Өвөлжин, хаваржин хоригдсон хүмүүс арай гэж зунтай золготол бороошоод дулаардаггүй. Ковидгүй зуныг мөрөөдөж байсан чинь зунгүй ковид болчих гээд сандаргаж байна. Өнөөдрөөс л зунтай золгож магадгүй нь. Гэтэл төр засгаас хөл хорьж магадгүй мэдээ сошиалаар нэг шуугиж, хүмүүсийг дахиад уу гэж уцаарлахад хүргэж байна. Яахав цар тахлыг дарах хамгийн зөв арга бол хөл хорио, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, халдвар нэмэгдээд ирэнгүүт иргэдээ гэрт нь суулгачихдаг. Бид ч бас нэлээдгүй хоригдож, эмнэлгийн ачааллаа чамгүй багасгаж авсан. Харин одоо нөхцөл байдал дахиад л хүндэрч, өдөрт илрэх халдварын тоо 3000 руу дөхөж, нас баралт ч 10-аас буухаа болилоо. Энэ нөхцөлд хөл хорихгүй л бол халдварын хүндрэл улам нэмэгдэж, нас баралт өснө гэж эрүүл мэндийн салбарынхан айлгаж эхлэв. Хөл хорих ч амархан л даа. Гэхдээ ийм зуны цагт хүмүүс хоригдох уу л гэдэг байна. Хавар, өвөлгүй гэртээ хоригдсон хүмүүс хөдөө гадаа явж, агаар салхи амьсгалыг хүсч байгаа. Тиймээс хотынхныг хөл хорихгүйгээр хөдөө явуулбал ямар вэ. Гэрээ, майхан саваа бариад гол ус бараадаж, жаахан тархвал хотын халдвар буурч ч магадгүй. Зун л энэ хот нэг суларч, агаар сэлгэдэг шүү дээ. Асар их төвлөрөл халдварыг улам сэдээгээд ч байгаан билүү. Сая гаруй хүн цугласан том хот шүү дээ.

 

Гэхдээ иргэд эрсдлээ өөрсдөө үүрнэ. Хөдөөнөөс халдвар авах уу, эсвэл хөдөөнийхөнд халдвар тараах уу гэсэн том эрсдэл тосч байгаа. Товчхондоо хүний хөлөөс хол зайдуу л байхыг л анхааруулж буй хэрэг. Хөдөө очоод айлд шаваад байвал асуудал ундарна. Харин майхан савтайгаа уул усаа бараадаад агаарлавал нэг их асуудал үүсэхгүй биз. Юун төлөө өргөн уудам газар нутагтай билээ. Ёстой уул уулын аманд очоод тархсан ч болно шүү дээ.

 

Хөдөөд ч халдвар авах том эрсдэлтэй. Алс холын суманд ч халдвар гарчихсан, хэдэн арван хүн өвдчихсөн л байгаа. Тэгэхээр хотынхон гэрээсээ эрүүл гараад хөдөөнөөс халдвар авч магадгүй эрсдлийг тооцох нь зүйтэй. Нөгөө талаар хөдөө байгаа аав ээж, ах дүү, хамаатан садандаа халдвар аваачаад өгч ч магадгүй. Тэгэхээр эрсдэл бүхнийг тооцож, аль болох бөөгнөрөхгүй алс хол байх нь л зөв арга. 

 

Дөрвөн уулын дунд, дөрвөн хананы дотор хоригдож залхсан нийслэлчүүдээс дахиад хөлөө хориулах уу, халдвар хамгааллын дэглэмээ бариад хөдөө гарч агаарлах уу гэсэн асуултыг асуух утгагүй байх л даа. Хаана ч халдвар байгаа гэдгийг ухамсарлаж, хариуцлагаа жаахан өндөрсгөөд хөдөө гарцгаавал яасан юм бэ, хэдүүлээ. Ванкциндаа найдаад шүү дээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэгж бөөгнөрөөд корона тусч байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хохь биз.
2021-06-24
Пизда монголчууд хөдөө явахгүй гэртээ өнжөөрөө. Би ганцаараа гэр бүлээрээ хөдөө явна
2021-06-24
Хөдөө очоод бөөгнөрөөд хорхого идээд, айраг архиа нэг аягаар тойруулж хүртээд бүгдээрээ коронодох уу. Заа тэгээд согтоод нэг нэгийгээ тэвэрч шүлсдээд ... Яахын бэ хүмүүсээ.
2021-06-24
Зочин:
Тэгж бөөгнөрөөд корона тусч байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хохь биз.
Soliop huur min. Huduu hotguixalfvarlaj mongol duuslaa
2021-06-23
Зочин:
Хөдөө орон нутагт халдварын голомт үүсгэх эсэх нь иргэд бидний хариуцлагаас 100% хамаарна. Хөдөө орон нутагт очоод халдварын голомт үүсгэе гэж байгаа бол очоод аав ээж ах дүү найз нөхөд худ урагтайгаа уулзалдаад олон хүний бөөгнөрөл үүсгээд халдварын голомтийг нэмэгдүүлэх үү? Эсвэл хөдөө орон нутагт очоод аав ээж ах дүү хамсаатан найз нөхөд худ урагтайгаа уулзалдахгүй халдварын голомт нэмэгдүүлэхгүйгээр олны хөлөөс хол хээр талд майхнаа засаад амраад ирэх нь биднээс 100% хамаарна. Засгийн газар вакцин үүнд хамаагүй.
2021-06-23
Ххх:
Яг зөв. Би бас тэгмээр л байна. Даан ч энэ тэнэгүүдийн шийдвэр гаргана гэдэг ёстой бүтэхгүй
2021-06-23
666:
Мааш зөв санал байна даа. Хөдөө сэлүүхэн байж болно шүү дээ. Гэр бүлээрээ. Энэ ард түмнийхээ сэтгэл санааг зун цагийн байгалийн сайхнаар бага ч гэсэн өөд нь татахгүй бол энэ МАН-гар нам засаг ковидтой хамжаад алаад дууслаа л даа.
2021-06-23
Уул нь маш зөв санаа. Хөдөө очоод бие биетэйгээ уулзалдаж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй бие биенээсээ хол зайтай хээр талд амраад байвал халдвар тархахгүй эрсдэлгүй сайхан амрна шүү дээ.
2021-06-23
Зочин:
Хөдөө очоод аав ээж ах дүү хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзалдаад хүмүүсийн бөөгнөрөл үүсгээд халдварыг нэмэгдүүлэх үү? Эсвэл хөдөө очсон ч ээж аав ах эгч дүү хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзахгүй хээр талд майхнаа бариад халдвар тархаахгүй байх нь орк монголчуудын ухамсар хариуцлагаас 100% хамаарна. Би хувьдаа хөдөө очсон ч цар тахал гээд ах дүү хамаатан садантайгаа найз нөхөдтэйгээ уулзалдахгүй хөдөө хээр олон хоног амарч байгаад ирнэ гэж бодож байгаа.
2021-06-23
Ххх:
Яг зөв. Би бас тэгмээр л байна. Даан ч энэ тэнэгүүдийн шийдвэр гаргана гэдэг ёстой бүтэхгүй
Дэглэм сахидагүй, дэг жураманд дургүй үхэр монголчууд хөдөө явна, архи уун, хог тарина, ус горхи баас шээсэнд бохирдоно, өвс ногоо шатана, гал түүмэр дэгдэнэ, ой мод сүйтгэгдэнэ, орон нутгийн иргэд ковид тусах болно. Ковид байгаль дэлхийг хамгаалах бурханы шийтгэл болоод байна.
2021-06-23
Зочин:
Хоёр тун вакциндаа хамрагдаагүй халдвартай иргэдийг хаашаа ч явуулахгүй хатуу хөл хориглож, зөвхөн хоёр тун вакциндаа хамрагдсан эрүүл саруул иргэдийг хаашаа бол хаашаа чөлөөтэй явуулж байх хэрэгтэй.
2021-06-23
зочин:
монголчууд чинь ямар сонин болчихсон юм бэ. бид нэг л орны хүмүүс амны бэлгээс ашдын бэлэг гэж байна даа. энэ цар тахал дэлхий нийтээр хамраад байгаа. яс юман дээрээ байдал хэцүүдвэл бие биеэн дээрээ дэвслээд гаргахнээ. энгээд хараад байхад ахмад настангууд аймаар соёлгүй ухамсаргүй үлгэрлэн дуйрайлал байхгүй аймшгийн болжээ. хөдөө хотын гэж байхаар ямар арга зам байна яах вэ гэж ярилцвал дээр сэн
2021-06-23
Tiishteee...manius chn ymar huduu ochih ail baih bish. Heereer ger hij l huduu maihanda hed honoj hvhdvde heer gvilgej baigaal irne shte. Ternes bish hudu ger orontoi hvmvs l haldwar taraah ersdeltei ghes bid nar shg huduu hamatan sadangv hvmvs shan aylaaal irdeg shu
2021-06-23
Зочин:
Ходоо явбал 1. Айлаар болон хоолны газраар орохгуй байх 2. Бензинээ авахдаа машиныхаа цонхыг онгойлгохгуй, толборыг цахимаар шилжуулээд шилний цаанаас харуулах 3. Машиныхаа бурэн бутэн байдлыг шалгах 4. Цаг агаарын мэдээг анхаарах 5. Архи уухгуй байх, Зам тээврийн ослоос сэргийлэх, 6. Аянга цахилгаан аадар бороо, Уер уснаас болгоомжлох, жалга хонхор газар буудаллахгуй байх 7. Хуухдуудээ байнга хараа хяналтдаа байлгах, 8. Араатан амьтанаас болгоомжлох 9. Бэлтгэлээ сайн хангах /хоол хунс, майхан сав, хувцас хэрэглэл гэх мэт, энэ жил шонодоо их хуйтэн байгаа / 10. Гал туймрээс онцгой сэргийлж, тулганы галаа бурмосон унтраах, ил гал гаргахгуй, тамхины галтай ишээ хээр хаяхгуй байх
2021-06-23
Хотод өвөлжсөн болон хөдөөний цагаач оркууд л хөдөөнөө очицгоож байгаа байх унаган хотынхон бол хөдөө явсан ч яах аа мэднэ айл хунараар хэсээд байхгүй
2021-06-23
ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХОТОД ӨВӨЛЖСӨН ОРКУУД ГАРААД ЯВСАН ХОТЫН ХӨДӨЛГӨӨН ХАМААГҮЙ СИЙРЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ
2021-06-23
Цээк:
Хотоос хөдөө явлаа гэхэд дэглэмээ сайн бариад тусгай гэр майхан бариад ахан дүүстэйгээ ч болгоомжтой уулзахгүй холоос харьцаж амардаг бол яадаг юм бэ гэхээс ах дүү аав ээжээ өвчлүүлэх аюултай шүү
2021-06-23
Эрдэнэ:
Вакцинаа бүрэн тариулчихаад хөдөө өөрмдийгөө тусгаарлаж болох л байх. Гэрдээ орон нутаг одоо хамгиын өндөр эрсдэлтэй бүс болсоныг мартаж болохгүй. Вакцинжуулалт хожуу эхлэсэн. Дээр нь хамрагдалт ч гүйцээгүй байгаа шүү.
2021-06-23
иргэн:
Битгий ирцгээ.Энд орон нутгаар "Короно"чирсэн хотын нэртэй золбинтсон тэнүүлчингүүд хөлхөлдөж байна.Нэг газар байран байхгүй хэсүүчилсэн тэнэмэлүүд тахал тарааж улс орноо гэсэн сэтгэлгүй амиа бодогсод олон байна.
2021-06-23
Хотод өвөлжсөн болон хөдөөний цагаач оркууд л хөдөөнөө очицгоож байгаа байх унаган хотынхон бол хөдөө явсан ч яах аа мэднэ айл хунараар хэсээд байхгүй
Зочин:
Оркууд хөдөөдөө очсон нь дээрээ. Хотыг сулла
2021-06-23
Хөдөө гаргасан нь дээр шүүс
2021-06-23