Энэтхэгт "дельта плюс" хувилбарын 22 тохиолдол илэрчээ
2021-06-23

Зургадугаар сарын 22-ны өдөр Энэтхэгт коронавирусийн "дельта плюс" штамм (В1.617.2.1) -аар халдварласан тохиолдол 22 бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Ражеш Бхушан мэдэгджээ. 

 

"Өнөөдөр "дельта плюс" штаммын 22 тохиолдол илэрлээ. Энэ штаммыг "санаа зовохуйц" биш харин анхаарахуйц хувилбар гэж үзэж байгаа " хэмээн Ражеш Бхушан мэдэгдсэнийг РИА Новости мэдээлсэн байна.

 

Эмч нар "анхаарахуйц хувилбар" гэж вирус анхдагч хувилбараасаа илүү халдвартай эсвэл илүү хүнд өвчлөл үүсгэдэг эсвэл вакцин, эсрэг биетийн үйлчилдэггүй хувилбарыг нэрлэдэг байна. Харин "санаа зовохуйц" гэдэг нь дээрх үзүүлэлтүүдийн аль нэгт нь таарч байгаа гэдэг нь батлагдсан хувилбарыг нэрлэдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин