Токио-2020: Согтууруулах ундааг хориглов
2021-06-23

Токиогийн олимпын зохион байгуулагчид тэмцээн уралдаан явагдах хэсгүүдэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон талаар Жапан Таймс мэдээлжээ. 

 

Өмнө нь зарим төрлийн хязгаарлалттайгаар согтууруулах ундааг худалдах, хэрэглэхийг зөвшөөрөх талаар хэлэлцэж байсан юм. Гэсэн ч энэ төлөвлөгөөг олон нийт шүүмжилж, Твиттер хуудсаар "Олимпын наадмыг цуцал" гэсэн хэштегтэй олон мянган уриалга гарсан байна. Үүний дараа, халдварын тархалтаас сэргийлэх үүднээс согтууруулах ундааг хязгаарлалттайгаар зарж борлуулах төлөвлөгөөнөөс татгалзах шийдвэр гаргажээ. Түнүчлэн биедээ согтууруулах ундаа авч явахыг ч хориглосон байна.

 

Түүнчлэн, Олимпын наадмын үеэр үзэгчдийн биеийн халууныг хэмжиж оруулах бөгөөд 37,5 градусаас дээш халуунтай бол дотогш орохыг хориглох аж. Өмнө нь Олимпыг үзэгчгүй явуулах хувилбарыг засгийн газар авч хэлэлцсэн юм. Нөхцөл байдал хүндэрч, Токиод дахин онц байдал тогтоовол Олимпын наадмиыг үзэгчгүй зохион байгуулж болзошгүй хэмээн Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгдэж байв. 

 

Өнгөрсөн жил цар тахлын улмаас хойшлогдсон Токио-2020 наадам долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийж, наймдугаар сарын наймны өдөр хүртэл үргэлжлэх юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин