COVID-19: Дельта хувилбарын гол аюулыг нэрлэжээ
2021-06-23

Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор, биологийн ухааны доктор Анча Баранова Энэтхэгт илэрсэн, өдгөө олон оронд тархаад байгаа коронавирусийн дельта хувилбарын гол аюулыг нэрлэжээ. 

 

Эрдэмтний өгүүлснээр, вирусийн энэтхэг штамм хүний уушгийг илүү хурдтай гэмтээдэг гэнэ. Өвчин маш хурдацтай хүндрэх бөгөөд өвчтөн биеийн байдал нь дунд зэрэг ирсэн ч ганцхан өдрийн дотор сэхээн амьдруулах тасагт шилжиж болзошгүй гэж доктор өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, Энэтхэгийн "Дельта" хувилбар халдварлах чадвар өндөр тул олон оронд вирусийн дэгдэлт дахин нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр, дельта хувилбар долоо хоногийн дотор дахин таван оронд тархсанаар нийт 85 оронд тархжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Enetheg geed helehdee hurbel ter heden hujaa hyataduudaa haraa!!
2021-06-23
Мөнх:
Манайд ирсэн 60 энэтхэг инженер аль хувилбарыг нь чирч ирсэн юм бол доо.
2021-06-23
Enetheg geed helehdee hurbel ter heden hujaa hyataduudaa haraa!!