ВИДЕО: Цар тахлын эсрэг хуулийг сунгах төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
2021-06-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

 

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн, үр дүн нь ямар байсан талаар тайлагнасны дараа хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх нь зөв гэж үзэж байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг хуульд заасны дагуу тав хоногийн завсарлага авъя" гэсэн юм. Гэвч хуулийн үйлчлэл долдугаар сарын 1-нд дуусах учраас тав хоногийн завсарлага өгөх боломжгүй хэмээв.

 

УИХ-ын дарга тус  бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв. 

 

 Халдвараар өвчилсөн хүнийг 7.7 сая төгрөгөөр эмчлэх тарифийг БАТАЛСАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

 

Сангийн сайд Б.Жавхлан: 

 

-Төсвийн гүйцэтгэл, орлого 98 хувьтай гарсан. Энэ хүнд үед чамлахааргүй тоо. Нүүрсний экспорт зогсож байгаа ч цаашдаа арга хэмжээ авна. Хилийн боомтын асуудал нэг талын асуудал биш. Хоёр улсын асуудал. Үүнийг хуулинд өөрчлөлт оруулж, зохион байгуулна. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

 

-Та бүхэн илүү хичээж ажилламаар байна. Шатахууны нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ? Шатахууны үнийг барих хэрэгтэй. 

 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:

 

-Өргөн хэрэглээний А-92 шатахууны үнийг 1240 төгрөгөөр үнийг барьж байлаа. Цаашдаа ч долдугаар сарын нэгэн хүртэл шатахууны үнийг барих хэлэлцээ хийж, алдагдлыг компаниудад өгч яваа. Улсын нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа. 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

 

-Засгийн газар гүйцэтгэл, тайлангаа өгөхгүй байна. Таван тэрбум төгрөгийн тайлан байхгүй. Ковидийн хуультай холбоотой хүний эрхийн зөрчил их гарч байсан. Гадаадад байгаа иргэдээ, товчоод дээр иргэдээ авахгүй гэснээс хүн амиа алдсан. Энэ талаар төрийн албан хаагчдад арга хэмжээ авсан уу. Ковидийн халдвар эхэлж байсан нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байсан. Одоо эмчилгээний үнэ хэд вэ?

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Хүний эрхийг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөл байдал шуурхай хариу арга хэмжээ авах үүднээс энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн  сунгахаар оруулж ирж байна. 

 

ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Анхны 8 сая төгрөг нь 28 хоног хэвтэн эмчлүүлэхийн хүн дээр тооцсон тооцоо. Одоо хөнгөн өвчтөн нэг сая 50 мянга төгрөг, хүндэвтэр, хүнд өвчтөн  гурван сая 500 төгрөгөөр эмчлэх тооцоо гарсан. Энэ тарифыг батлан гаргасан. Дөрвөн сая 300 мянгаар хүнд хүн эмчлүүлж байсан бол одоо 7 сая 700 мянган төгрөгөөр эмчлэхээр баталсан. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
erunhiiduu 500.0 orchimd em avch uuhad boloh ium bnlee.
2021-06-24