COVID-19: ДЭМБ хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвлөв
2021-06-24

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулах шаардлагагүй гэж хоёр хоногийн өмнө мэдэгдэж байлаа. Харин энэ байр сууриа өнөөдөр өөрчилжээ. 

 

Тодруулбал, хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулж болно гэдгийг ДЭМБ анх удаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар ДЭМБ-ын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн шинэчилсэн зөвлөмжид өгүүлжээ. ДЭМБ-ын зөвлөмжид зааснаар, хүүхдүүд коронавирусийн халдвараар хүнд өвдөх эрсдэлтэй бүлэгт багтахгүй бол төдийлөн шуурхайлалгүйгээр хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ёстой гэнэ. 

 

Хэдийгээр ДЭМБ өмнө нь хүүхдүүдийг дархлаажуулахыг зөвлөж байгаагүй ч хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах, хүн амын сүргийн дархлааг үүсгэхийн тулд дэлхийн олон орон өсвөр насныхныг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн юм. 

 

Дэлхий даяар нийтдээ 20 орчим орон 12-оос дээш насныхныг вакцинд хамруулж эхэлсэн бол Эстони, Япон, Филиппин, Хятад зэрэг олон орон хүүхдүүдэд коронавирусийн вакцин ашиглахыг зөвшөөрч, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар зэхэж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин