ААН-үүд УОК-ын эсрэг "БОЙКОТ" зарлаж эхэллээ
2021-06-24

 

ААН-үүд УОК-ын эсрэг "БОЙКОТ" зарлаж эхэллээ. Учир нь Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учир мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын таван хүртэл хоол үйлдвэр үйлчилгээний газрууд заалаар үйлчлэхгүй.

 

Гэхдээ долдугаар сар гарсаар өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурахгүй, хэвээр үргэлжилбэл, хязгаарлалтыг сунгах магадлалтай. Халдварын нөхцөл байдал, тархалт ямар байхаас шалтгаалж, ААН-үүд заалаар үйлчлэх, эс үйлчлэхийг шийдвэрлэнэ.  Гэтэл Засгийн газраас Ардын хувьсгарлын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх харин ЭЕШ-ыг хойшлуулах шийдвэр гаргаад байна. Хэрэв өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол энэ хэвээр өссөөр байвал улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоох ч  магадлалтай юм. Иймд өнөөдрийн байдлаар  "The Coffee House Mongolia", "Takesan Miso Ramen", "Five Up Restaurant", "67 bar & restaurant", "Vinyl Music Lounge", "Flower Mongolian Travel Agency", "Ketomo hurgelt / Кетомо хүргэлт", "Champ Fitness", "ASIAN Food Lounge" зэрэг ААН-үүд заалаар эс үйлчлэх шийдвэрийг эсэргүйцсэн мэдэгдэл гаргаад байгаа. Тодруулбал, 

 

 

"Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

 

Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү.

 

Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

 

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ• ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү. Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Маш сайн байна. Л.лрууд харин маргаашийн хүк ёслол өнгөртөл нам дарахаар шийдэв үү эсвэл...
2021-06-25
Татвар, ажилчдын цалин, бусад худалдаа эрхлэгчдээс бараа авах, жишээ нь чиний малчин ааваас чинь махыг нь худалдаж авдаг юм.
2021-06-25
иргэн:
маш зөв.
2021-06-24
угжны гуйлгачин
2021-06-24
Зочин:
Зжв дэмжиж байна. Очиж хоол заавал иднэ ээ.
2021-06-24
Хүний тус авахгүй амьдарч сур
2021-06-24
zochin:
bid bosooj temcheneee ard irgedee negdeerei
2021-06-24
Зөв.
2021-06-24
Улсын наадмыг хүчээр зогсооно уу!!!!
2021-06-24
Зочин:
эд нар хүнд хэцүү үед улс орондоо яаж тусалсан бол. улсад тусалдаггүй юмаа гэхэд ядарсан иргэдэд тусалсан юм байна уу
2021-06-24
Татвар, ажилчдын цалин, бусад худалдаа эрхлэгчдээс бараа авах, жишээ нь чиний малчин ааваас чинь махыг нь худалдаж авдаг юм.
угжны гуйлгачин
Хүний тус авахгүй амьдарч сур