Үйл ажиллагааг нь хориглосон газрууд журам зөрчвөл эрхийг нь цуцална
2021-06-24

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж байна.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

 

-Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн хоёр дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа. Мөн амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглосон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. Иймд өнөөдөр НЦУГ-аас нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн. Энэ талаар эргэн мэдээлнэ. Коронавирус цар тахлын энэ үед  хүн хоорондын зайгаа баримтлах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулахын төлөө бүгд хичээж ажиллаж байна. Гэтэл дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулж, архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй. 

 

Shuud.mn
Сонин хачин