ВИДЕО: Барилга нурж, 100 орчим хүн сураггүй болжээ
2021-06-25

Америкийн Флорида мужид өндөр барилга хэсэгчлэн нурсаны улмаас гурван хүн амиа алдаж, 99 хүн сураггүй алга болжээ. Энэ талаар мужийн захиргааны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар АВС News мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар пүрэв гарагт шилжих шөнө Серфсайд хотод Champain Towers South нэртэй 12 давхар барилга нуржээ. Улмаар ослын газарт өргөн цар хүрээтэй эрэн хайх, аврах ажиллагааг шөнө эхлүүлсэн байна.

 

Тухайн барилгад хичнээн түрээслэгч байсан нь тодорхойгүй. Ослын улмаас гурван хүн нас барсан, 99 хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Мөн эдгээр сураггүй болсонд тооцогдож байгаа хүмүүс барилга нурах үед барилга дотор байсан эсэхийг тогтоохоор цагдаагийнхан шалгаж байгаа аж. 

 

Энэ орон сууц 135 байртай, тэдгээрээс 55 нь нуржээ. Барилга нурах үед 35 хүнийг аварч чадсан бол хоёр хүнийг нуранган доороос эсэн мэнд гаргаж чадсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин