Зургаан жилийн хугацаатай сонгогдсон зургаа дахь Ерөнхийлөгч ТАНГАРАГ өргөнө
2021-06-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангараг өргөх ёслол Төрийн ордонд 11:40 цагт болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаан жилийн бүрэн эрх эдлэхээрээ онцлогтой. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэ журмаар: 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байна.

  • Төрийн ордны “Их Монгол” танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний баруун талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн хүндэт харуул зогссон байна. Танхимын тайзны баруун талд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, танхимын тайзны зүүн талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад нар байрлалаа эзлэх суух шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индрийг байрлуулна.

  • Тангаргийн хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг” гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалдсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд “Алтан соёмбо” үсэг зурж, дараагийн нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргийг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

Өнөөдөр өглөө  Д.Сүхбаатарын талбайд хамгаалалт гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажил нэгэнтээ хангагдсан гэсэн үг. 

 

Тангараг өргөх ёслол:

 

  • Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар морилно.

  • Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэнэ.

  • Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, дараа нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хариуцсан нэгжийн даргыг дагуулан танхимын тайзнаа хүрэлцэн ирж, суудалдаа сууна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг залж бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгчийн ширээнд байрлуулна. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.

  • Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч индэрт гарч Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж  тангараг бичигт гарын үсгээ зурж, Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбаанаас адис авна.

  • Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, Монгол Улсын  Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн  тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, тэргүүнээ бөхийлгөн адис авч ширээн дээрээ зална.

  • Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

  • Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл ахмад настан баяр хүргэж үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт                    үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын       Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.  

  • Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа    дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зална.

  • Тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолбор дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж адис авна.

 

Дээрх арга хэмжээнүүд өндөрлөсний дараагааар Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид зориулсан Цэргийн жагсаалт их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.  Уг нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосон билээ. 

Төрийн далбаанд хүндэтгэл өргөх ёслолд парадыг цуцлах чиглэлийг өгч, бэлтгэл ажил зогссон. Харин Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд тусгасан цэргийн жагсаал явуулах заалтаа УИХ хүчингүй болгоогүй. Тиймээс журамд заасны дагуу цэргийн жагсаалыг зохион байгуулна гэж ажиглагчид үзэж байгаа. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Муу ёр 666. Энэ олон хүний амь нас, эрүүл мэнд, амьдралаар тоглосон олиггүй цагийг ёрлосон муухан Ерөнхийлөгч байх нь дээ. Мордохын хазгай болсон ажгуу.
2021-06-25
zailj uhej dald orvol zohinoo. 450 hun endlee, zailaach har malaa, bolovsrolgui mal, hurdan zailahiin eruul taviyaa chamd deeremchin
2021-06-25