ВИДЕО: МАН хүний эрхийг дээдэлж, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгохоор зорьж байна
2021-06-25

 

МАН-ын бага хурал боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр: 

 

-МАН-ын бага хурлын хуралдаан Тусгаар тогтнолын ордонд цахим хэлбэрээр явагдлаа. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх олонхийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг дэмжсэн сонгогчдодоо талархал илэрхийлье. МАН-ын бага хурлаар намын даргаа сонголоо. МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 100 хувийн саналаар сонголоо. МАН цаашдаа хүний эрхийг дээдэлж, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгохоор зорьж байгаа. 

 

Залуучуудыг тэгш боломжоор хангаж ажиллана гэлээ.  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-МАХН-тай нэгдэх хүрээнд намын албан тушаалд гишүүдээс нь томилох уу?

 

-МАН, МАХН нэгдэх процесс үргэлжилж байгаа. Нэгдэх хүрээнд намын шат шатны байгууллагын 30 хувийг МАХН-ын гишүүдээс оруулж ажиллана. Маргааш энэ үйл ажиллагаа шийдэгдэнэ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин