Байден: Дельта хувилбараас болж АНУ-д нас баралт ихсэж болзошгүй
2021-06-25

АНУ-д дельта хувилбар тархсаны улмаас коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд коронавирусийн энэхүү хувилбар нь ихээхэн санаа түгшээж байна гэж онцолжээ. 

 

АНУ-д коронавирусийн улмаас 600 мянга гаруй хүн амиа алдсан бөгөөд "Деьта болон бусад хувилбар тархсанаар энэ тоо нэмэгдэнэ" гэж Байден мэдэгдсэнийг АВС дамжуулжээ. "Дельта хувилбар хурдацтай тархдаг, нас баралт нэмэгдүүлж болзошгүйн дээр залууст онцгой аюултай" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Байдены өгүүлснээр, сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдлуудын 10-20 хувь нь дельта хувилбарын халдвар байсан гэнэ. Тиймээс халдвараас сэргийлж дархлаажуулалтад хамрагдахыг АНУ-ын Ерөнхийлөгч Байден иргэддээ уриалжээ.

 

Энд дуулгахад, ДЭМБ дельта хувилбарыг өмнөх вирусээс хоёр дахин хурдацтай тархдаг хэмээн анхааруулсны дээр энэ хувилбар тун удалгүй дэлхийд зонхилж болзошгүй хэмээн үзэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин