Амны хаалт оёж сургуулийнхаа хүүхдүүдэд тараасан багшийг урамшуулжээ
2021-06-26

Дархан-Уул аймгийн I сургуулийн хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэн өөрийн санаачилга, хөрөнгөөр сургуулийнхаа 1000 гаруй хүүхдэд амны хаалт оёж тараажээ. Түүний энэхүү идэвх зүтгэл, сайхан сэтгэлийг БШУ-ын сайд Л.Энх-Амгалан урамшууллаа.

 

Х.Долгорсүрэн багшид сайдын нэрэмжит шагналаа гардуулж, сарын цалинтай нь тэнцэх мөнгөн шагналаар урамшуулсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин