МАН-ын эрхэнд шилжсэн МОНГОЛ
2021-06-28

 

Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин МАН төр, засгийн эрхийг бүхэлд нь удирдаж байна.

 

Зургаан жилийн бүрэн эрхтэй шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Хэдийгээр шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн намын гишүүнчлэлээсээ түдгэлзэн, ч угшил нь МАН хэвээр тул дээрээс удирдан чиглүүлсээр байх болно. Үүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийн үйл явц илтгэнэ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөхөн МАН хуралдаж, шинэ даргаараа 100 хувь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилсон. У.Хүрэлсүхийн Засгийн газрын халааг залгамжилж байгаа Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.

Энэ нь нэг талаас намын дарга Ерөнхий сайд байх дүрмийн дагуу шинэ Засгийн газар байгуулагдахгүй. Л.Оюун-Эрдэнэ намаа ч, Засгаа ч энэ бүрэлдэхүүнээр нь удирдаад явах, төр, засаг тогтвортой, бодлого үйл ажиллагаагаа үргэлжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Нөгөө талаас Засгийн газар төдийгүй МАН экс намын даргын “хараа”-нд байхыг илтгэнэ.

 

Тэгээд ч Ерөнхийлөгч ажлаа хүлээж аваад ҮАБЗ-ийг хуралдуулан, цар тахлын хүндрэлийг давахад Эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх тухай Засгийн газрын саналыг ҮАБЗ дэмжлээ.

 

МАН-ын даргаар сонгогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнөөдөр  уг нь “бүх юмны дарга”. Түүнд парламент дахь МАН-ын 62 үнэмлэхүй олонхи хийгээд Засгийн газрыг захирах, удирдах эрх шилжсэн. МАН 100 жилийн түүхэн ойн жилээ шинэ, залуу үеийг дэмжин,  удирдагчаараа сонгож байгааг генсек Д.Амарбаясгалан онцолж ““МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг  сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас,  төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн.” хэмээн онцолсон юм.

 

Цаашлаад Бага хурлын орон гарсан гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томиллоо.

 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Намынхаа эв нэгдлийг хангаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ” онцолсон байна лээ. Тиймээс МАН-ын шинэ залуу дарга Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн залгамжлагч уу, өөрийн бодлоготой шинэ удирдагч уу гэдгээ нотлох он цаг угтаж байна. Хэрхэхийг  түүний “алсын хараа” мэднэ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.” андгайлсан хэдий ч үгээр бус үйлдлээрээ харуулахыг ард түмэн түүнээс хүлээж байгаа.

 

Ийнхүү өнөөдөр МАН-ын эрхэнд Монгол бүхэлдээ шилжээд байна. Цар тахлын энэ үед Монгол Улсын хөгжил "эрүүл монгол хүн"-ээс хамаарна. Эрүүл хүн Монголын баялаг гэдгийг эрх баригчид эрхбиш мэдэж байгаа. Тиймээс өдөр бүр цар тахлын халдвараар халдварлаж, амиа алдаж байгаа гашуудалт өдрүүд хэзээ дуусах вэ, эрх баригчид аа.

 

Одоо албан тушаалын тэмцлээ дуусгаж, ажлаа хийж, монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах бодлогоо зангидан ажиллахыг олон нийт хүсч, ажиглаж байна. 

Төрийн сүлд өршөөг.

Н.Энхлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
MAN - namiihan Ahan - Duus Mafia:
Hentiin Nutgiin - Duu " Ahan - Duus Mafia " Mongol Uls Mafia - nariin gart shuud orchloo !!! MAN- namiihand Hentiin Nutgiihan Buleglel Ysej Baigaan Ene " Ahan - Duus - Mafia "
2021-06-28
Tenegt uur heniig songoh geev
2021-06-28
Зочин:
МАН соногосон мулгуу Монголчууд гэх нь зөв болноо.
2021-06-28
Tenegt uur heniig songoh geev
М.Энхболд тэргүүтэй МАНАН өндийж байна. Та нарт Монголд УБ-чуудад маш гай хор хүргэнэ дээ.
2021-06-28
zochin:
danchar tolgoi boon chaldvar sejigiin umaa
2021-06-28
happy:
hynii tolgoind ingej hyrch boloh uu? shal muuhai haragdaj bna!!!
2021-06-28
МОНГОЛ УЛС БИШ МАН+ГОЛ УЛС БОЛЛОО. ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА, ТИЙМ Л ТӨР БАЙНА ГЭДЭГ ЮУТАЙ ҮНЭН ҮГ ВЭ
2021-06-28
Битгий ХУЦ
2021-06-28
Зочин:
Ард түмний олонхын шийдэл шүү дээ. Дорвитойхон сөрөг хүчин байхгүй байгаа үед өөр яалтай ч билээ. Нэг их мундаг шүүмжлээд байдаг хүмүүс дандаа туйлшраад, олон түмний дургүйг хүргэсэн юм ярьцгаагаад байх юм.
2021-06-28
хүний толгойд хамаагүй ингэж хүрч болох уу?
2021-06-28
Иргэн:
2012-16 онуудад АН-ы эрхэнд шилжиж УИХ гишүүд сайд нар нь тэрбум тэрбумаар нь улсын хөрөнгө идэж ууж билээ. 10 гаруй хулгайч нь шоронд орж одоо Бат үүл мэтийн хулгайчууд нь шүүхээ хүлээж байгаа. Түүн шиг юм болохгүй байх болтугай
2021-06-28
Битгий ХУЦ
Долгорсүрэн:
Ман-ынхан одоо юм хийж чадахгүй бол улс төрөөс үүрд явцгаа та нар. Ард түмэн 8 жил та нарт эрх олгосон. Юу ч хийсэнгүй дээ. Оюулзагана муу худалч
2021-06-28
MAN - Ahan - Duus Mafia:
MAN - namiihan Hentiin Nutgiihan Gesen Tom Ahan- Duus Mafia Ysej Baigaan Ene ! Mongol Tur - Mafia nariin gart shuud orchloo !!!
2021-06-28