Өнөөдрийн байдлаар нийт 25 038 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ
2021-06-29 12:21

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.29/ хийж байна. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: 

 

-Өнөөдрийн байдлаар нийт 25 038 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Хүйсээр нь ангилж үзвэл, 12 114 нь эмэгтэй, 12 924 нь эрэгтэй байна. Насны бүлгээр нь авч үзвэл, 

 

  • 0-4 насны  5690 

  • 5-9 насны 8000

  • 10-14 насны 7597 

  • 15-17 насны 3571 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Нийт хүүхдүүдийн 83.53 хувь нь Улаанбаатарт бүртгэгдлээ. 

 

Орон нутгийн байдлыг танилцуулбал,

 

  • Архангай аймагт 289 хүүхэд 

  • Баян-Өлгийд 57 хүүхэд

  • Баянхонгорт 8 хүүхэд 

  • Булганд 138 хүүхэд

  • Говь-Алтайд 222 хүүхэд

  • Говьсүмбэрт 65 хүүхэд

  • Дарханд 559 хүүхэд

  • Дорноговьд 19 хүүхэд

  • Дорнод 166 хүүхэд

  • Дундговьд 73 хүүхэд

  • Завханд 247 хүүхэд

  • Орхонд 611 хүүхэд

  • Өвөрхангайд 280 хүүхэд

  • Сүхбаатарт 135 хүүхэд

  • Сэлэнгэд 146 хүүхэд

  • Төв аймагт 519 хүүхэд

  • Увс аймагт 88 хүүхэд

  • Ховд 149 хүүхэд

  • Хөвсгөлд 108 хүүхэд

  • Хэнтийд 220 хүүхэд тус тус халдвараар өвчилжээ.

Shuud.mn
Сонин хачин