МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд амжилт хүслээ
2021-06-29

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдийнхээ нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

 

 

"Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолжээ.

 

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарт ажлын амжилт хүсч, баяр хүргэв.

Shuud.mn
Сонин хачин
АРД ТҮМЭН ГАШУУДАЖ БАЙНА. ҮХЭЛ ТАРИГЧ МАНААС БОЛОЖ:
ӨНӨ ЭРТНИЙ АГУА ТҮҮХТЭЙ МОНГОЛ САЙХАН ОРНЫГ МААНЬ ИРЛИЙЗ ХУРЛИЙЗААР ДҮҮРГСЭН МАН ЯЛТАЙ ШҮҮ ХАМГИЙН ГУТАМШИГТ ГУНШИНТАЙ ХҮРЭЛСҮХ ГЭГЧ АВЛИГЧДИЙН ХӨЛ ГАР БОЛСОН ЖДҮГИЙН ХУЛГАЙЧДИЙН ЭВЭЭН ТЭДГЭГЧ БОЛСОН ТҮҮХЭН МУУ НЭРТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭГДЭХ МАНЫ ЗОМБИ ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭН ГАШУУДАЖ БАЙНА
2021-06-30
Зочин:
Хурэлсуг тангараг оргосон одороо их тэнгэрт хамт найралчихаад баяр хургэлээ гэж солиорчих Юм.
2021-06-30
Үхэл тараагч Хүрэлсүх:
Муу ёрын сүг
2021-06-29