ШУУД: Шинээр 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.30/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 048 сорьцод шинжилгээ хийснээс 2246 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 115 478 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод, 901 нь орон нутагт байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 127, Орхонд 75, Баян-Өлгийд 42, Увс аймагт 51, Ховд 53, Говь-Алтайд 60, Завханд 37, Хөвсгөлд 30, Булганд 36, Архангайд 39, Баянхонгорт 92, Өвөрханггайд 46,Төв аймагт 23, Сэлэнгэд 85, Хэнтийд 37, Говьсүмбэрт 2, Дундговьд 35, Сүхбаатарт 21, Дорнодод 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2825 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 76 654 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 563 болж байна.
Өнөөдрийн байдлаар 14 121 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 9502 хүн хөнгөн, 3143 хүндэвтэр , хүнд 1227, маш хүнд 239 хүн байна" гэв.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ